Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

ОК:Хөл хорио тогтоосноор халдварын тархалт 40 гаруй хувиар буурсан

Халдварын тархалтыг хөл хорионоос өмнөх үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурчээ Өнгөрсөн 24 цагт Орхон аймагт 8 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 395 боллоо.Үүнээс батлагдсан

ОК:Хөл хорио тогтоосноор халдварын тархалт 40 гаруй хувиар буурсан
Халдварын тархалтыг хөл хорионоос өмнөх үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурчээ Өнгөрсөн 24 цагт Орхон аймагт 8 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 395 боллоо.  Үүнээс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас 6, бусад орон нутгаас ирсэн хоёр иргэнээс коронатирусний эерэг тохиолдол батлагдаад байна. Шинээр халдвараар өвчилсөн нь батлагдсан иргэдийн 50%-с дээш хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүйн улмаас шинжилгээгээр илрээд буй аж.  Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тандалт шинжилгээний баг тарсалтгүй ажиллаж, цэрэг хүчний байгууллагууд хөдөлгөөнд тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийж барьж чадсанаар халдварын тархалт хөл хорионоос өмнөх үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан гэдгийг өнөөдрийн нөхцөл байдлын мэдээллийн үеэр мэдэгдлээ.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.