Орхон аймаг шүлснээс SARS-CoV-2 халдварыг илрүүлэх оношлууртай боллоо
АНУ-д төвтэй “Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага” нь хүмүүнлэгийн салбарт үзүүлэх тусламжийн хүрээнд боловсрол, эрүүлийг хамгаалах, скаутын хөдөлгөөн, тооцоолон бодох, барилга, хот байгуулалт, төлөвлөлт, банк бизнес зэрэг салбарт 1994 оноос төсөл хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл тус байгууллагаас короновирусын халдвар нэмэгдэж байгаа 7 аймгийг сонгон авч АШУҮИС-ийн хэсэг эрдэмтэд зохион бүтээсэн, хүний шүлснээс SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний ПГУ оношлуурыг хандивлаж байна. Үүний эхний ээлжийн 500 ширхэг оношлуурыг өнөөдөр аймгийн Онцгой комиссын шуурхай штабт гардуулан өглөө.
Хамар залгиураар шинжилгээ авдаг PCR оношлуур нь залгиурын шүүрэл дотор халдвар байгаа эсэхийг тодорхойлдог бол, харин энэ оношлуур хүний шүлснээс короно вирусыг илрүүлдэг юм. Шууд аргаар хамгийн багадаа вирусний 6-12 хуулбар байхад илрүүлэх боломжтой. Үүнийг дотоодод болон Германд хийсэн туршилтаар баталгаажуулсан. Манай улсад хэрэглэж байгаа оношлуурууд вирусний 100 хуулбар байхад илрүүлж байгаа. Түргэвчилсэн оношлуур бол вирусний 100 000 вирус байхад илрүүлдэг. Тэгэхээр шүлсний оношлуур нь халдварыг эрт илрүүлэх давуу талтай гэдгээрээ онцлогтой.
Шүлсэнд коронавирус илрүүлэх оношлуурын мэдрэг чанар 95 хувьтай байгаа бөгөөд өндөр мэдрэг чанартай, нарийвчлал сайтай, хурдан хугаацанд оношлох боломжтой тул SARS-CoV-2 халдварыг харьцангуй эрт үед нь илрүүлэх боломжтой юм.
Түүнчлэн энэхүү оношлуур нь,
1. Сорьц авахад эмнэлгийн мэргэжилтэн шаардахгүй
2. Сорьц авах үеийн алдаанаас үүдэх хуурамч сөрөг хариуг бууруулах
3. Арчдас авах үед халдвар авах эрсдэлийг арилгах
4. Шинжилгээ өгч буй хүнд зовуургүй
5. Нэгж шинжилгээний үнэ өртгийг бууруулж байгаа буюу “Covid-19” илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх энэхүү оношлуур нь 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх боломжтой зэрэг олон давуу талтай юм.
Мэдээллийн төв
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.