Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

"ШАГ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 14 зөрчлийг илрүүлжээ

Ковид-19 тархалтын батлагдсан тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Орхон аймгийн Засаг даргын захирамжаар 4-дүгээр сарын 9-ний өдрөөс 4-р сарын 25-ыг дуустал аймгийн нутаг дэвсгэрт

"ШАГ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 14 зөрчлийг илрүүлжээ
Ковид-19 тархалтын батлагдсан тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Орхон аймгийн Засаг даргын захирамжаар 4-дүгээр сарын 9-ний өдрөөс 4-р сарын 25-ыг дуустал  аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглосон. Гэвч согтууруулах ундааг гар дээрээс  хууль бусаар худалдаалах зөрчил илэрсээр байна.  Орхон аймгийн Цагдаагийн газраас “Шаг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, гэр хорооллын цагдаагийн газарт 14 үйлдлийг илрүүлсэн байна. Зөрчил гаргаж, онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн дээрх 14 үйлдэлд Зөрчлийн тухайн хууль, Гамшгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж 500,000 төгрөг хүртэлх  мөнгөн торгууль болон бусад арга хэмжээг авч байна.  Халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ цаг үед хууль бус худалдаа үйлчилгээг дэмжиж байгаа иргэд халдвартай хүний нэг хоёрдугаар хавьтал болох эсрдэлтэй гэдгийг цагдаагийн алба хаагчид сануулж байна. Иймд иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж, тэвчиж болох хорт зуршлаас татгалзахыг уриалж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.