Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

БАГЦ МЭДЭЭ: Шинээр ДОЛООН тохиолдол бүртгэгдлээ

Шинээр ДОЛООН тохиолдол бүртгэгдлээ Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 7 тохиолдол нэмж бүртгэгдэж, ингэснээр нийт 263 тохиолдол батлагдлаа.БОЭТ-ийн халдвартын тасагт өнөөдрийн байдлаар

БАГЦ МЭДЭЭ: Шинээр ДОЛООН тохиолдол бүртгэгдлээ
Шинээр ДОЛООН тохиолдол бүртгэгдлээ Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 7 тохиолдол нэмж бүртгэгдэж, ингэснээр нийт 263 тохиолдол батлагдлаа.  БОЭТ-ийн халдвартын тасагт өнөөдрийн байдлаар 81 иргэн эмчлүүлж байна. Гэрийн ажиглалтад 7 иргэн шилжсэн.  Чанартай хоол хүнс хэрэглэж, хорт зуршлаас татгалзахыг зөвлөж байна ЭМГ-аас иргэдэд чанартай хоол хүнс, тэжээл хэрэглэж, витамин С-ийн хэрэглээг нэмэгдлүүлэх, хорт зуршлаас татгалзах, чанартай нойр авах чухал гэдгийг зөвлөж байна. May be an image of one or more people Хүнсний дэлгүүрүүд ажиллана Цахим орчин дахь “Дэлгүүр хаана” гэсэн худал мэдээлэлд автахгүй байх шаардлагатай. Хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Гэхдээ сагсны үйлчилгээгээр үйлчилнэ. Бөөгнөрөл, оочир дараалалд орсны улмаас иргэн та эрсдэлд илүү ойртож байгааг анхаарах шаардлагатайг Онцгой комиссоос анхааруулж байна.   Маргаашнаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг БҮРЭН зогсооно Орхон аймгийн Онцгой Комиссоос 4-дүгээр сарын 17-ны өглөөний 7 цагаас эхлэн Тавдугаар сарын нэгэн хүртэл зөвшөөрөгдсөнөөс бусад ажилчин албан хаагч, байгууллагаас бусад тээврийн хэрэгслийг бүрэн зогсооно. Байгууллагууд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дотооддоо зохион байгуулалт хийнэ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.