ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгажээ
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 04-р сарын 25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 04-р сарын 25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг 2021 оны 05-р сарын 05-ны өдөр хүртэл сунгаж байна. Хөл хорионы үед та манай мэргэжилтнүүдтэй 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Та элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх болох http:\/\/help.eec.mn\/ цахим хуудаснаас аваарай гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0