Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Эрдэнэтиийн нийт хүн амын 65 орчим хувийг вакцинд хамруулна

Орхон аймагт Коронавирусний эсрэг дархлаажуулалтыг ӨЭМТ-ийн байнгын 11, түр 1 цэгээр дамжуулан хийж байна. Дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлэг, Цагдаагийн газар, МХГ, ОБ

Эрдэнэтиийн нийт хүн амын 65 орчим хувийг вакцинд хамруулна
Орхон аймагт Коронавирусний эсрэг дархлаажуулалтыг ӨЭМТ-ийн байнгын 11, түр 1 цэгээр дамжуулан хийж байна.   Дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлэг, Цагдаагийн газар, МХГ, ОБГ, Хот тохижуулах газрын төрийн албан хаагчид, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын нийт 5603 хүнийг хамруулжээ. Өнөөдөр ЭБЦТС, Хот тохижуулах газрын үлдсэн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдыг дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид өндөр настай, архаг хууч өвчтэй болон 18-аас дээш насны бүх иргэдээ дархлаажуулалтад хамруулна. Энэ нь Эрдэнэтийн хүн амын 65 орчим хувийг эзлэх юм.   Цар тахлын онцгой нөхцөл байдлын энэ үед хариу арга хэмжээ, судалгаа хийх, сорьц авах, тусгаарлах, тандалт төлөвлөлт, шуурхай штабт өдөрт 200 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.