Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Нийт батлагдсан тохиолдол 154 боллоо

Орхон аймагт 3-р сарын 30-наас хойш коронавирусын халдвараар өвчилсөн нийт 82 иргэн эдгэрээд байна 2021.04.05-ны өдрийн 9:00 цагийн байдлаар сүүлийн 24 цагт 225 хүнд ПСР шинжилгээ хийхэд 11 хүнээс ко

Нийт батлагдсан тохиолдол 154 боллоо
Орхон аймагт 3-р сарын 30-наас хойш коронавирусын халдвараар өвчилсөн нийт 82 иргэн эдгэрээд байна 2021.04.05-ны өдрийн 9:00 цагийн байдлаар сүүлийн 24 цагт 225 хүнд ПСР шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт халдварын батлагдсан тохиолдол 154 боллоо.  Батлагдсан 11 тохиолдлын 7 нь том хүн, 3 нь хүүхэд бөгөөд Яргуйт, Хүрэнбулаг, Оюут, Зэст, Уртбулаг багийн иргэд байна. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 50 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байгаагаас эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн - 42 Хүндэвтэр- 8 хүн эмчлэгдэж байна.  Орхон аймагт илэрсэн тохиолдлуудыг хугацаагаар нь ангилбал:  2020.11.11-12.07-ны хооронд- 25  2021.03.24- 3  2021.03.25- 12  2021.03.26- 21  2021.03.27- 10  2021.03.28- 15  2021.03.29- 15  2021.03.30- 9  2021.03.31- 10  2021.04.01- 17  2021.04.02- 2  2021.04.03- 8  2021.04.04- 11 тохиолдол бүртгэгдээд байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.