Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Эрдэнэт үйлдвэр 3377 ажилтнаа вакцинжуулаад байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудаа коронавирусын халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил 6-дахь өдрөө үргэлжилж байна. ЭМЯ-аас хуваарилсан БНХАУ-ын Синофарм үйлдвэр

Эрдэнэт үйлдвэр 3377 ажилтнаа вакцинжуулаад байна
 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудаа коронавирусын халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил 6-дахь өдрөө үргэлжилж байна. ЭМЯ-аас хуваарилсан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 1, 2-р тун буюу 5000 тун вакцинаас өнөөдрийн байдлаар 3377 вакцин хийгдсэнээр нийт уурхайчдын 48% дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм.       Харин улсын хэмжээнд хоёрдугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 хүн ам буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3%-ийг дархлаажуулалтын 1-р тунд хамруулаад байна.         Монгол Улсын Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлалаа. Үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж, дархлаажуулалтын хүчин чадлыг өнөөдрөөс эхлэн 2 дахин нэмэгдүүлнэ.      Нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг тавдугаар сарын нэгэн гэхэд, хөдөө орон нутгийн нийт иргэдээ зургаадугаар сарын нэгний дотор тус бүр эхний тунд хамруулж, долоодугаар сарын нэгэн гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна, гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.       Эрдэнэт үйлдвэр нийт уурхайчид, ажилтнуудаа цар тахлаас хамгаалах, үйлдвэрийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор дархлаажуулалтын ажлыг богино хугацаанд, шуурхай зохион байгуулан ажиллаж байна.   Э.Мөнх-Уянга
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.