Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

С.Батжаргал: 35 хүртэлх насны залуус халдвар, хамгааллын дүрэм журмыг мөрдөхгүй байна

4-р сарын 1-нээс 4-р сарын 2 буюу өнөөдрийн 08:00 цагийн байдлаар Орхон аймгийн БОЭТ-ийн вируслогийн лабораторит 266 PCR шинжилгээ хийснээс 17 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр шинээр батлагдсан

С.Батжаргал: 35 хүртэлх насны залуус халдвар, хамгааллын дүрэм журмыг мөрдөхгүй байна
4-р сарын 1-нээс 4-р сарын 2 буюу өнөөдрийн  08:00 цагийн байдлаар Орхон аймгийн БОЭТ-ийн вируслогийн лабораторит 266 PCR шинжилгээ хийснээс 17 тохиолдол  шинээр батлагджээ. Ингэснээр шинээр батлагдсан тохиолдол 112 болж,  аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 137 боллоо. Шинээр батлагдсан 17 тохиолдоос ойрын хавьтлаас 15, шинээр 2 тохиолдлыг тус тус судалж байгааг ЭМГ-аас мэдээллээ.  Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлж буйгаар халдварын тархалт олныг хамарсан байж болзошгүй. Алслагдсан баг, зорилтод бүлэгт энэ өвчнөөр өвчилсөн тохиолдол байх эрсдэлтэй.  Иймээс хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байгааг сануулж байна.  Мөн хөдөлгөөний хязгаарлалтыг 35 хүртэлх насны залуус мөрдөхгүй байна. Хэн ч энэ өвчнөөр өвчилж, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулах боломжтойг дахин дахин анхааруулж байна.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.