Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Орхон аймаг ОК: Эмчлүүлэгсдэд "Сэтгэл зүйн зөвлөгөө" Цахимаар өгч байна

Коронавируст халдварын улмаас эмчлэгдэж, эдгэрсэн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг авч үзэхэд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойрны өөрчлөлт зонхилон тохиолддогийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас

Орхон аймаг ОК: Эмчлүүлэгсдэд "Сэтгэл зүйн зөвлөгөө" Цахимаар өгч байна
Коронавируст халдварын улмаас эмчлэгдэж, эдгэрсэн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг авч үзэхэд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойрны өөрчлөлт зонхилон тохиолддогийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй. Мөн коронавируст халдварын улмаас ажил, амьдралд нь, өрхийн орлогод өөрчлөлт орсон нь илүү сэтгэл зүйд нь нөлөөлсөн нь ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн зарим судалгаанаас ажиглагджээ. Иймд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойрны өөрчлөлтийг үнэлэх, нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тооцоолж Орхон аймгийн онцгой комиссоос Коронавируст халдвар авсан хүнд сэтгэл зүйн зөвлөгөөг цахимаар болон утсаар өгч эхэлжээ.   Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасагт 77 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан хүнд сэтгэл зүйн дарамт учрах тохиолдол гарч, хаанаас , хэзээ авсан, ойрын хавьтал болчихоогүй байгаа гэсэн асуултууд ихээр ирж байгаа нь сэтгэл санааны хямралд оруулж байгаа тухай ЭМЧЛҮҮЛЭГСЭД ярисан аж.   Халдвар авсан 16 хүн эмнэлгээс гарч, гэрийн ажиглалтад өрхийн эмнэлгийн хяналтад шилжээд байна. Биеийн байдал хөнгөн өвчтөн долоо хоногийн хугацаанд эдгээд гарч байгааг эмч мэргэжилтнүүд хэлсэн. Дэлхий дахинд тархаад буй вируст халдвараар хэн ч өвдөж, ойрын хавьтал болох эрсдэлтэй тул батлагдсан тохиолдлыг ялгаварлан гадуурхахгүй байх, Цар тахал гэдгийг иргэн ухамсарлах шаардлатайг Орхон аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.