Батлагдсан тохиолдол 12 боллоо. Үүнээс гурав нь Эрдэнэт үйлдвэрээс батлагджээ
БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 12 БОЛЛОО. ҮҮНЭЭС 3 НЬ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС БАТЛАГДЖЭЭ
Орхон аймгийн онцгой комиссын ПИ СИ АР-ын шинжилгээний хариу гарсантай холбоотойгоор шинэчлэгдсэн мэдээлэл хийлээ. Тодруулбал өнөөдөр нийт 41 ПИ СИ АР-ын шинжилгээ хийснээс нийт халдварын батлагдсан тохиолдол 12 боллоо. Үүний 9 нь иргэн Г-ийн хавьтал, 3 тохиолдол нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т гарсан байна.
Халдвар илэрсэн цех, хэлтсийг дурдвал: Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн байгууллагаас батлагдсанг Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд түргэвчилсэн шинжилгээг нийт 10300, PCR-ийн шинжилгээг 381 хийсэн байна.
ИРГЭД ТА БҮХЭН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ЧАНД МӨРДӨЖ, ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГЭРЭЭСЭЭ АЛЬ БОЛОХ ГАРАХГҮЙ БАЙЖ ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС УРИАЛЖ БАЙНА
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.