Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хязгаарлалтын зарим арга хэмжээг авч эхэллээ
Өнөөдөр 11:00 цагт Орхон аймгийн БОЭТ-д үзүүлэхээр очсон иргэнээс коронавирусны халдварын сэжигтэй тохиолдол бүртгээд байна. Тодруулбал амтлах, үнэрлэх, мэдрэмж муудаж, халуурсан шинж тэмдэгтэй ирсэн тухайн иргэнээс авсан писиар-аар эерэг гарчээ. Шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн хариугаар дахин баталгаажуулна. Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тухайн иргэнийг яаралтай тусгаарлах арга хэмжээ авч, ойрын хавьтлуудыг тогтоохоор тандалт судалгааны баг ажиллуулж байна. Одоогоор ойрын хавьтлуудын өгсөн урьдчилсан мэдүүлэг, явсан маршрутын дагуу Баян худалдааны төв, Энэрэл төв, Эрдэнэ багийн 20-р сургууль, Хивсний үйлдвэр зэрэг газруудыг тусгаарлалтад аваад байна. Мөн аймгаас орох гарах хөдөлгөөнийг хааж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
а.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.