Орхон аймагт "Ажлын байрыг хадгалах, дэмжих зээл"-ийг олгож эхэллээ
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт ажлын байрыг дэмжих, хадгалах хоёр их наяд төгрөгийн зээлд 6 ААН, 21 иргэн хамрагдаж, зээлээ гаргуулаад байна. Харин бусад зээл хүсэгчдийн материалыг судалж байгааг ари
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт ажлын байрыг дэмжих, хадгалах хоёр их наяд төгрөгийн зээлд 6 ААН, 21 иргэн хамрагдаж, зээлээ гаргуулаад байна. Харин бусад зээл хүсэгчдийн материалыг судалж байгааг арилжааны банкуудаас орон нутгийн удирдлагатай уулзах үеэрээ мэдэгдлээ.
Зээл хүсэгчдийн гол тулгамдсан асуудал нь барьцаа хөрөнгө, батлан даалт байгаа юм. Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл эрхлэлтийг нотлох, батлан даалтын санд шаардлагатай бичиг баримт бүрдүүлэлтэд чирэгдэлгүй байх нөхцөлд Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас анхаарлаа хандуулж байна.
Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны 8 банк ажлын байрыг дэмжих, ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа. Эдгээр банкуудтай Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас санхүүжүүлж байгаа бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдыг ипотекийн 6 хувийн зээлд хамруулах чиглэлд санал тавиад байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0