Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Сурагчид II улирлын амралтаар танхимын хичээлээ үргэлжлүүлэн үзнэ

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс эхэлнэ. Ирэх долоо хоног хичээллээд амрах төлөвлөгөөтэй байгаа ч энэ хугацаанд орон нутагт танхимын, нийслэлд теле, ц

Сурагчид II улирлын амралтаар танхимын хичээлээ үргэлжлүүлэн үзнэ
Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс эхэлнэ. Ирэх долоо хоног хичээллээд амрах төлөвлөгөөтэй байгаа ч энэ хугацаанд орон нутагт танхимын, нийслэлд теле, цахим хичээлүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах тушаалыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өгчээ. Бид энэ талаар Нийслэлийн Боловсролын Газрын холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ сарын 19-нд сайдын тушаал гарсан нь үнэн. Бидэнд уг тушаалыг албан ёсны цахим шуудангаар ирүүлсэн" гэлээ.  Сайдын тушаалд "ЕБС-д сурагчдын 2-р улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрээр ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулна" гэжээ.  2020-2021 оны хичээлийн жилийн төлөвлөгөө ёсоор 1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орох юм. БШУ-ны Л.Энх-Амгалан сайдын тушаал бүрэн эхээрээ:
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.