Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд цахимаар чууллаа

Монголын уул, уурхайн салбарын эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриан дор цахимаар чууллаа. Чуулганаар жендерийн болон хариуцлагатай уул уурхайн ойлголт

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд цахимаар чууллаа
 Монголын уул, уурхайн салбарын эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриан дор цахимаар чууллаа. Чуулганаар жендерийн болон хариуцлагатай уул уурхайн ойлголт, мэдлэг өгөх, идэвхжүүлэх, урам зориг өгөх, чиглүүлэх зорилго дэвшүүлжээ. Чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, MERIT төслийн захирал Женнифер Адамс нар мэндчилгээ дэвшүүлж, төлөөлөгч бүсгүйчүүдэд баяр хүргэсэн. Чуулган “УИХ дахь хариуцлагатай уул уурхайн лобби бүлгийн туршлага, ололт, сургамж” сэдвээр УИХ-ын гишүүн асан, доктор А.Ундраа, “Өөрчлөгдөж буй ертөнцөд тэгш байдлыг тогтоох нь”,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах шинжээч Т.Чимэгсанаа,  “Эрдэнэт үйлдвэрийн сайн туршлага” сэдвээр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарын есөн илтгэгчийн илтгэлийг хэлэлцлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.