Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Усан бассейныг Итали технологиор засварлаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор усан сангаа олон улсын стандартад нийцүүлэн Итали технологиор засварлаж байна. Засварын ажил өнгөрсөн жил эхэлсэн ч дэлхий нийтэд тархсан цар

Усан бассейныг Итали технологиор засварлаж байна
 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор усан сангаа олон улсын стандартад нийцүүлэн Итали технологиор засварлаж байна. Засварын ажил өнгөрсөн жил эхэлсэн ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас Итали улсаас ирэх засварын хэрэглэл, материал, тоног төхөөрөмж саатсанаас хугацаа хойшилжээ. Гэсэн ч гүйцэтгэгч компанийнхан усан бассейны засварыг ойрын хугацаанд дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Усан сангийн плитаны доторлогоог хуванцар материалаар сольж байгаа нь халтирч гулгах, гар хөлөө зүсэх эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлыг бүрэн хангах давуу талтайгаас гадна усны температур, ариутгалыг автоматжуулах онцлог технологитой. Спорт цогцолборын хамт олон дэлхийд бассейны технологиор тэргүүлэгч Итали хийцийг үйлчлүүлэгч нартаа мэдрүүлэхээр зорьж байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.