Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

ХАА-н салбар ДНБ-ий 29.1, экспортын орлогын 8.2 хувийг бүрдүүлж байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг энэ сарын 11, 12-нд зохион байгуулж байна. Өчигдрийн семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнг

ХАА-н салбар ДНБ-ий 29.1, экспортын орлогын 8.2 хувийг бүрдүүлж байна
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг энэ сарын 11, 12-нд зохион байгуулж байна. Өчигдрийн семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарынхаа өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл өглөө.Тэрээр "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл тогтвортой өсөж 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 29.1, экспортын нийт орлогын 8.2 хувийг бүрдүүлсэн. Цаашид зах зээлийн сүлжээг бий болгох, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг дунд хугацааны зорилгуудад төвлөрөн ажиллаж байгаа" гэжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.