Орхон аймгийн ЗДТГ-ын шуурхай- "ХУРААНГУЙ" \/2021.03.15\/
Орхон аймгийн ЗДТГ-ын шуурхай- "ХУРААНГУЙ" \/2021.03.15\/
Орхон аймгийн Засаг даргын шуурхай хуралдаанаас холбогдох хэлтэс, агентлагуудын цаг үеийн мэдээллээс онцлов. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ЭВДЭЛЖ, СҮЙТГЭСЭН АВТО МАШИН, ЖОЛООЧИЙГ БАРИМТЖУУЛЖ, ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЖ, ЗАСВАРЛУУЛАХ САНАЛ ГАРГАВ Б.Баасансүрэн \/Баян-Өндөр сумын Засаг дарга\/ - “Байр хоорондын авто зогсоолоос гадна ногоон байгууламж, хөрөнгө оруулалтаар хийсэн зам, хашлагыг эвдэлж сүйтгэх тохиолдол их гарч байна. Ихэвчлэн жолооч нар ногоон байгууламжид машинаа байрлуулж байна”. 1 М.Түмэнжаргал \/Засаг даргын орлогч\/ -Ногоон байгууламж, хөрөнгө оруулалтын ажилд хайр найргүй хандаж байгаа иргэд, жолооч нарыг баримтжуулж, хариуцлага тооцдог байх шаардлагатай байна. Хөрөнгийг нь өөрсдөөр нь гаргуулж, засварлуулах чиглэлд сумаас анхаарна уу... Б.ЗОРИГТБАЯР: 100 ГАРУЙ ТООНЫ БОД МАЛЫН ХУЛГАЙД АЛДАГДСАН ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЮУ БОЛСОН БЭ? Б.Зоригтбаяр \/Жаргалант сумын Засаг дарга\/ - “ЦГ-ын дарга С.Цэрэнсамбуу даргаас асуулт байна. Өнгөрсөн онд Жаргалант суманд гарсан 100 гаруй тооны бод мал хулгайд алдагдсан. Уг хэрэгтэй холбоотойгоор  4 иргэн  үйлдэл дээрээ баривчлагдсан. Малчид их асууж байна. Мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрлэлт ямар хугацаанд явагддаг юм бэ”? С.Цэрэнсамбуу \/Орхон аймгийн ЦГ-ын дарга\/ -- “Б.Зоригтбаяр аа! Хаана, юу асуухаа мэдэж байж асуу. ЦГ-аас, эсвэл надаас утсаар тодруулж болно оо. Ямартай ч п прокурорт шилжүүлсэн байгаа.” “УБ-ЭТ-УБ” ЧИГЛЭЛД ХУУЛЬ БУСААР ХҮН ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ БАЙСАН ХОЁР АВТО МАШИНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ160860195_480953686417230_3673242357285679276_n С.Цэрэнсамбуу \/Орхон аймгийн ЦГ-ын дарга\/ “Өнгөрсөн долоо хоногт 39 согтуугаар тээврийн хэрэг жолоодсон зөрчлийг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. Гэмт хэрэг, зөрчил өмнөх 7 хоногоос 40 гаруй, эрүүлжүүлэн саатуулагдах тохиодол 16.8 хувиар өслөө. Хоёр тээврийн хэрэгсэл хот хооронд хууль бусаар тээвэрлэлт хийж байсныг манай ЦГ, ТГ-тай хамтран илрүүллээ”. А.ТҮВШИНЖАРГАЛ: ЖАРГАЛАНТЫН ӨМНӨХ ТАМГЫН ДАРГЫН ЗАХИАЛГАТ АЛДААТАЙ, БАЙЦААНЫ ЗООРИЙН ТАЛААР ШҮҮХЭД ХАНДААЧ ЭЭ 159656315_425295415439645_1687411779674899356_n А.Түвшинжаргал \/Орхон аймгийн Засаг даргын орлогч\/ “2012-2016 оны хооронд орон нутгийн хөрөнгө оруулалтын 350 сая төгрөгийн хөрөнгөөр 500 тонны багтаамжтай зоорь барьсан. Стандарт шаардлага хангаагүй. Зургийг танай сумын, тухайн үеийн Засаг даргын тамгын  дарга гаргаж захиалсан юм билээ. Одоо ногоочдынхоо эрх ашгийг хангах үүднээс хохирлыг барагдуулах чиглэлд ажиллаач. Захиалагч болох тухайн үеийн удирдлагуудыг шүүхэд өгөөч ээ. Танай сумыг хангалттай дэмжсэн. Ажлаа явуулаач ээ”.   ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАНЫ УЛМААС “ЭТ-УБ” ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ХОЁР АВТОБУСЫГ ГАРГАЛГҮЙ, ТАСАЛБАРЫГ БУЦААЖЭЭ 161119326_230122165474746_5449735152578151790_n Г.ЯДМАА \/Авто тээврийн төвийн дарга\/  -Өнгөрсөн амралтын өдөр болсон хүчтэй салхи шуурганы улмаас ЭТ-УБ чиглэлд зорчих байсан хоёр автобусыг гаргаагүй. Өнөөдөр зорчигчдод тасалбарын үнийн дүнг буцаан олголоо. Мөн УБ-ЭТ чиглэлд зорчих байсан хоёр автобус шөнө 3 цагийн үед гарч, өнөөдөр өглөө Эрдэнэтэд ирлээ.Өнөөдрийн 06 цагаас эхлэн энэ сарын 28-ны 06 цаг хүртэл УОК-оос ирсэн чиглэлийн дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байна. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД УЧИРСАН ХОХИРЛЫГ УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 120 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦООД БАЙНА 160567517_461940555233410_2017139252273833406_n С.ГАНЦОГТ \/ Орхон аймгийн Хотын захирагчийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч\/   -Хүчтэй салхи, шуурганы улмаас иргэн, ААН-д учирсан хохирлын хэмжээг гаргахаар тооцоо судалгаа хийж байна. Ингэхдээ төрийн байгууллага, хувийн ААН, иргэнд учирсан хохирол гэж 3 ангилан судалж байна. Одоогийн байдлаар төрийн байгууллагуудын хохиролын хэмжээ урьдчилсан дүнгээр 120 сая төгрөг байна. Энэ 7 хоногтоо багтаан нийт хохирлын хэмжээг тооцож гаргана. ТӨРИЙН АЛБАНЫ АЖЛЫГ ХЭН ХИЙЖ ЧАДАЖ БАЙНА, ХЭН ЧАДАХГҮЙ БАЙГААГ ИЛ БОЛГОНО. ҮҮНД ЗДТГ МАНЛАЙЛАХ ЁСТОЙ 161460808_196192498525974_134911699864205109_n С.БАТЖАРГАЛ \/Орхон аймгийн Засаг дарга\/     -“Төрийн албыг нийтэд нь муу муухай гэж харлуулах явдал ихэслээ. Тиймээс яг ажлаа хийж чадахгүй байгаа иргэдийг бухимдуулж буй нь ямар агентлагийн хэн юм? Чадаж байгаа нь хэн юм гэдгийг ялгаж салгана аа. Төрийн алба иргэдэд нээлттэй болох ёстой. Энэ тал дээр томоохон ажлыг эхлүүлнэ. ЗДТГазар үүнд манлайлах ёстой”.  Ямар төрийн байгууллагын хэн гэдэг албан хаагчийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагаа ИРГЭД шууд тухайн байгууллагын нэр дээр дарж ороод, тэр хүний нэрнийх нь ард биччихнэ.        
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа