Хууль бусаар эзэмшиж байсан газрыг албадан чөлөөлүүлж байна
Хууль бусаар эзэмшиж байсан газрыг албадан чөлөөлүүлж байна
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг барьж байгуулах ажил 1983 оноос эхэлсэн бөгөөд 1986 онд анхны зуухыг галлаж, 1987 онд анхны турбиныг ажиллуулж байсан бол 1990 онд бүрэн ашиглалтад оруулж байсан түүхтэй. Түүнээс хойш ямар нэг байдлаар томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй бөгөөд ПТ-12-35\/10М турбин нь өвөл, зуны улиралд бүрэн ачаалалтай байнгын ажиллагаатай байдаг тул 1987-2018 оны 11-р сар хүртэл 248,400 цаг ажилласан нь ОХУ-н Калугын турбины үйлдвэрийн баталгаат цагаас 150,000 цагаас хэтэрсэн, манай аймагт “Эко”, “Өнөр”, “Залуус”, “Элит” хорооллууд баригдаж эхэлсэн, цаашид VII, VIIA, X, IIA хорооллууд баригдаж ашиглалтад орох тул сүлжээний групп бойлерын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх шаардлага тулгараад байсан юм.      Иймээс 2018 оны 4 дүгээр сарын 29-нд  Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд  явагдах өргөтгөлийн ажлын тусгайлсан гэрээнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад  айлчлах үеэр гарын үсэг зурсан бөгөөд БНХАУ-ын 100 хувь төрийн өмчит “Hunan industrial equipment installation” компани 1 жилийн дотор гүйцэтгэхээр болж 2019 оны 3 сарын 22-нд анхы шавыг тавьж тэр хавартаа барилгын ажил эхэлсэн.         “ЭДЦС” ТӨХК-ийн энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор зөвхөн Эрдэнэтчүүдэд үр ашгаа өгөөд зогсохгүй Монгол улсын эрчим хүчний системд томоохон үр дүнтэй ажил болох юм. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь 51,8 сая ам.доллар бөгөөд 9,9 жилд өртөгөө нөхөх ТЭЗҮ-тэй. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн дундаж тарифаар тооцоход цахилгаан эрчим хүчний борлуулалт 56,2 тэрбумд хүрч, цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 65,04 төгрөгөөр бууран 82,2 төгрөг болж, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг жилд 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулах төсөл юм.       Гэтэл зарим нэгэн нөхцөл, шалтгаанаас улбаалан дээрхи төслийн ажил удаашрахад хүрсэн. Тухайлбал, уг төслийн барилгажилтын ажлын талбай дээр “Эрдэнэт оргил” ХХК хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр баригдсан барилга обьектоо чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүрээд байна. Станцын өргөтгөлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс ОУ-ын хөрөнгө оруулалттай уг төслийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж хууль бусаар эзэмшиж байгаа газраа чөлөөлж өгөхийг хүсч удаа дараа шаардсан байна.            Иймээс ОУ-ын төсөл хөтөлбөрийг гацаагаад байгаа уг компанийн газрыг албадан чөлөөлүүлэхээр 2020-11-09-нд аймгийн Засаг даргын А\/658 дугаартай  захирамж гарсан юм. Энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй учраас “Эрдэнэт оргил” ХХК “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэргийн шүүхээс “Эрдэнэт оргил” ХХК нь энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байсан, газар эзэмших гэрчилгээ, гэрээгүй байсан тул газар албадан чөлөөлүүлэхээр гаргасан 2020-11-09-нд аймгийн Засаг даргын А\/658 дугаартай  захирамж үндэслэлтэй хэмээн үзсэн юм.        Иймээс өнөөдөр өглөөний 9 цагаас эхлэн холбогдох мэргэжлийн байгууллагууд “Эрдэнэт оргил” ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байсан газрын албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Мэдээллийн төв        
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа