Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын болон Монгол хэл, бичгийн шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэлwww.eec.mnцахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэ

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын болон Монгол хэл, бичгийн шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна.  Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.