Орхон аймгийн Засаг дарга Сэмжидийн Батжаргал 100 хоногт
Орхон аймгийн Засаг дарга Сэмжидийн Батжаргал 100 хоногт
Өнгөрсөн намрын орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Орхон аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар захирамжаар Орхон аймгийн 13 дахь Засаг даргаар Сэмжидийн Батжаргал томилогдсон билээ.  Тэрээр  үүрэгт ажлаа аваад 100 хонож байна. Энэ хугацаанд ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргаж олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүллээ. “Ковид-19” цар тахлын энэ үед аймгийн Засаг даргын Тамгын газраас нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбар зэрэгт тодорхой ажлуудыг төлөвлөн гүйцэлдүүлэв.   Тэрбээр 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт 8 бүлэг, 18 дэд бүлэг бүхий 124 зорилго, зорилт 253 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм.    ГЭР ХОРООЛОЛД ОРОН СУУЦ БАРИНА   Орхон аймагт гэр хорооллын 16000 гаруй өрх амьдардаг. Агаарын бохирдлыг бууруулах, алслагдсан гэр хорооллолд амьдардаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлэгт чиглэж, тэдгээрийг дэмжих зорилгоор гэр хорооллын багуудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ жил Их Залуу, Эрдэнэ, Уртын гол багуудад орон сууц барих ажлыг эхлүүлэхээр байршил, зураг төсвийг гарган төлөвлөлтийг хийж эхэллээ.    ЭРДЭНЭТ ХОТЫН ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ   Засаг даргын ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөний томоохон хэсэг нь Эрдэнэт хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа юм. Хот өргөжин тэлж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан 2021 онд хотын дулаан цэвэр усны шугамын гидравлик тооцоо хийхээр төлөвлөн хөрөнгийг батлууллаа. Түүнчлэн дулааны алдагдалтай орон сууцны байрыг хөөсөнцөрөөр дулаалах зураг төслийг боловсруулж, Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэхээр төсөл танилцуулагдсан. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны 354,000 долларын тусламжаар  “Эрдэнэт ус” ОНӨХКомпанийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.      ИРЭХ 4 ЖИЛД ЭРДЭНЭТ ХОТ  УХААЛАГ ХОТ БОЛНО   Эрдэнэт хотын хөгжлийг орчин үеийн хотын хөгжил, технологийн дэвшилд хөтлөн оруулах ажлыг эхлүүлэх “Ухаалаг хот” төслийг улсын төсвийн дэмжлэгтэйгээр НҮБ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр  төлөвлөн төсөл танилцуулагдаж байна. “Ухаалаг хот” төслийн хүрээнд Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах Автобусны парк  шинэчлэлтийг хийх чиглэлээр “Автобус”  төсөл боловсруулан НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр,  БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хоттой хамтран ажиллах талаар санал солилцлоо.     ЭЛЭГНИЙ ХАВДРЫН ХАГАЛГААГ ОРОН НУТАГТ ХИЙХ БЭЛТГЭЛ ХАНГАЛАА   Улсын Их Хурлын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, УИХ-н гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр гуравдагч шатлалын шилдэг эмч нар орон нутагт 3-6 сараар байрлан ажиллах бүхий л нөхцөлөөр ханган хамтран ажиллахаар болсон юм. Түүнчлэн ажлын байрны онол, дадлагын  сургалтанд орон нутгийн эмч нар бүрэн хамрагдаж, элэг тайрах,  элэгний хавдрын судас боох, элэгний хавдар түлэх эмчилгээ, дурангийн аргаар элэгнээс үүсгэвэр авах зэрэг хагалгаанууд орон нутагтаа хийх боломжтой болох юм.       НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ИРЖ АЖИЛЛАЛАА   Орхон аймагт хавдрын оношилгоо, эмчилгээний тусламжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор Хавдар судлалын үндэсний төвөөс  (ХСҮТ) нарийн мэргэжлийн 12 эмч ирж БОЭТ-ийн хамт олонтой 10 хоног хамтран  ажиллалаа. Үүний үр дүнд 118 иргэн орон нутагтаа хавдрын тусламж үйлчилгээний эмчилгээ, оношилгоог  авч чадлаа.  Нийт 1886 иргэнд үзлэг үйлчилгээ хийгдсэнээр үзлэгийн төлөвлөгөө 134%-тай биелсэн байна. Хорт хавдрын 17 шинэ тохиолдлыг илрүүлж амь насны заалттай 2 иргэний амь насыг аварлаа. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар “Монголын мэс засалч эмч нарын ХIII чуулга” уулзалт Орхон аймагт болж нийслэл, орон нутгийн төлөөлөл болсон нийт 280 гаруй мэс засалч эмч нар оролцлоо.      ОРХОН АЙМАГ ВИРУСИЙН \/COVID19\/ ТАРХАЛТАА ХУМЬЖ ЧАДЛАА    Засаг дарга үүрэгт ажилдаа  томилогдоод удаагүй байхад Монгол Улсад  короновирусын халдварын тохиолдол бүртгэгдэж  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.Энэ цаг үед Орхон аймгийн Онцгой комисс шуурхай ажиллаж цар тахлыг хумив.  Орхон аймагт халдварын эхний тохиолдол 11 дүгээр сарын 17-нд бүртгэгдэж халдвартай иргэдийн ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг чангатгаж хатуу хөл хорио тогтоож улмаар халдвар авсан иргэдийг шуурхай тусгаарлаж чадсаны үр дүнд дотооддоо халдварыг тархаалгүй барьж чадсан юм. Улмаар 12 дугаар сарын 05-нд Орхон аймаг халдваргүй аймаг болсоныг Улсын Онцгой комиссоос зарласан билээ. Хэдий 2020 онд  Орхон аймагт коронавируст халдвар  \/Ковид-19\/ цар тахал илэрч хөл хорионы дэглэмтэй байсан хэдий ч орон нутгийн төсөвт  66,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс  72.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, 6,1 тэрбум төгрөгөөр давж, 109,0 %-ийн биелэлттэй байлаа.       ВИРУСЛОГИЙН ЛАБОРАТОРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭВ   “Ковид-19” халдварыг илрүүлэх PCR шинжилгээг орон нутагтаа хийж эхэллээ. Вируслогийн лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Ковид-19 халдвар илрүүлэх шинжилгээг орон нутагт хийх боломжоор хангахын тулд орон нутгийн төсвийн санхүүжилтээр лабораторийн байрыг засварлаж үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Ингэснээр нэг удаа 280 иргэний шинжилгээг авч 24 цагийн дотор хариуг гаргах боломжтой боллоо.      ХҮНД ЦАГ ҮЕД АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧИД БОЛОН АРД ИРГЭДЭД  ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ   Халдварт цар тахалтай тэмцэх амаргүй ажлын тэргүүн фронтод ажилласан эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, шуурхай штаб зэрэг 20-иод байгууллага салбарын 520 гаруй албан хаагчдыг  аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж улмаар зарим алба хаагчдад мөнгөн дэмжлэг үзүүлэв. Коронавирус Орхон аймагт батлагдаж хөл хорио тогтоосны улмаас иргэдээс болон засаг захиргааны хүсэлтүүд ихээр ирснийг үндэслэн нийт 3116 өрх айлд хүнсний дэмжлэг үзүүлээд байна.      ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА САЙЖРАВ   Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын 26 орны Элчин сайдын яам болон 17 олон улсын байгууллагад Засаг даргын зүгээс Орхон аймгийн "Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт - 2025" баримт бичиг, Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нот бичгийг хүргүүлэн ажиллаа. Үүний үр дүнд  Чех, Франц, Казакстан, АНУ-ын элчин сайд болон Японы Өвсний үндэс төсөл, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк санал санаачлагуудыг гаргаж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.     ЭРСДЭЛИЙГ МЭДЭЭЛЭХ АППЛИКЕЙШН ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ   Аюул эрсдэлийг мэдээлэх гар утасны аппликейшн боловсруулан туршиж эхэллээ. Энэхүү аппликейшн нь Эрдэнэт хотын хэмжээнд иргэд ашиглах боломжтой. Ингэснээр иргэдэд тулгарч буй аюул, эрсдлийн мэдээллийг богино хугацаанд гар утсаар дамжуулан  авч шийдвэрлэх, мэдээллийг хадгалах, ангилах,   анализ судалгаа хийх  өгөгдлийн баазтай болох юм. Түүнчлэн иргэд болон төрийн байгууллагуудын хоорондын мэдээллийн урсгал сайжирч, “Ухаалаг хот” болоход нэг алхам урагшилаад байна.     БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАНА   Өнгөрсөн 4 жилд 18 дэд хөтөлбөр амжилттай хэрэгжсэний нэг нь Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Дэд хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн төвийн цогцолборыг ашиглалтанд хүлээн авлаа. Мөн багийн ажлын албаны ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн  хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.       БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАНА   Өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, сурталчилах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой Эрдэнэтийн үйлдвэрлэгчид  контент боловсруулан түгээх, хөгжүүлэх, ШУТП-ын дэргэдэх Эрдэнэт бизнес хөгжлийн төвөөр дамжуулан Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах зорилготой цахим дэлгүүрийг нээн ажиллуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Ажлын эхлэл болгож бичил бизнес эрхлэгчдэд зориулсан цахим сургалтыг зохион байгуулав.      ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН 97 ХУВЬ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО   Алслагдсан багуудад сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  хүүхдийн ачаалал хэтэрсэн цэцэрлэгүүдийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Аймгийн Засаг дарга С.Батжаргалыг томилогдсоноос хойш Орхон аймагт төрийн өмчит  4 цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийж 1000 гаран хүүхэд цэцэрлэгт хамрагдах нөхцөл бүрдлээ.   Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн нийт сургуулийн өмнөх боловсрол эзэмших насны 11300 хүүхдийн 97 хувь буюу 9300 гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжих боломжтой болсон байна. Эдгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор шинээр 70 гаруй иргэн байнгын ажлын байраар хангагдлаа.       ЗАЛУУЧУУД ОРДОН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ    Улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт Залуучуудын ордон байгуулагдаж өнөөдөр нээлтээ хийлээ. Залуучуудын ордон ашиглалтанд орсоноор шинээр 13 ажлын байрыг бий болгож, залуучуудад чиглэсэн олон талт арга хэмжээ, нөлөөллийн үйл ажиллагаа, соёлын үйлчилгээ явуулах болон хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар төрөл бүрийн сургалтууд зохион байгуулагдах боломж бүрдэж байна. Түүнчлэн өнгөрсөн саруудад томоохон бүтээн байгуулалтуудыг ашиглалтад орууллаа. Тухайлбал алслагдсан багуудад соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багт 250 хүний суудалтай  орчин үеийн шийдэл бүхий Соёлын төв нээлтээ хийлээ.  Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дэх “Үйлс Бадрах” Өрхийн эрүүл мэндийн төвд “Яаралтай тусламжийн нэгж”-ийг шинээр байгууллаа. “Мөнхийн гэгээ” өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орууллаа.     
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа