Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хөгжөөн дэмжигчдийг орилох, алга таших зэргийг хоригложээ

Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпийн хороо ба “Токио-2020”зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмыг танилцуулжээ. Наадмын үеэр тамирчид биеийн байдал нь ямар байгааг та

Хөгжөөн дэмжигчдийг орилох, алга таших зэргийг хоригложээ
Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпийн хороо ба “Токио-2020” зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмыг танилцуулжээ. Наадмын үеэр тамирчид биеийн байдал нь ямар байгааг тайлагнах хуудас ашиглаж, гар барих зэргээр бусадтай ойр харилцаатай байх, биед нь хүрэхээс аль болох зайлсхийх, хоорондоо хоёр метрийн зай барих, өөрийн үйлдлээ тодорхойлсон төлөвлөгөө гаргах ёстой. Үзэгчдийн хувьд орилох хашгирах, алга таших зэргийг хориглож байна. Бүгд амны хаалт зүүх ёстой бөгөөд тамирчид бусад тэмцээнүүдэд үзэгч болон оролцож болохгүй гэнэ. Токио хотод хүрэхээс өмнө 72 цагийн дотор бүх тамирчин коронавирусний шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх ёстойгоос гадна нисэхээс хоёр долоо хоногийн өмнө бусадтай үүсгэх харилцаагаа хязгаарлахыг зөвлөжээ.  Тамирчид тэмцээнд оролцохын тулд заавал коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн байх ёстой. Энэ дүрэм нь тамирчид вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран бүх тамирчинд үйлчлэх аж. Харин аюулгүй байдлын арга хэмжээг зөрчих нь тамирчдыг тэмцээнээс хасах эрсдэлийг дагуулж болзошгүй юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.