Саун, фитнесс, спиннингийн үйл ажиллагааг 08-20 цаг хүртэл зөвшөөрөв
Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын А\/13 тоот захирамжийг сунгах талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж
Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын А\/13 тоот захирамжийг сунгах талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал сунгах.
Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар, караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал сунгах.
Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн, цанын бааз, мөсөн гулгуур, нийтийн бүжгийн клуб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал сунгах.
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх давтлагыг 1 хичээлийн танхимд 10 сурагчтайгаар, секц, дугуйлан, сургалт, хэлэлцүүлэг, семинар, курс, дамжааг 1 удаад 10 хүнээс хэтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулахыг зөвшөөрөв.
Нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт зааланд тоглох болон 1 удаа 10 хүн буюу 1 хүнд 4м\/кв талбай ноогдохоор тооцож саун, фитнесс, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг өглөө 08.00 цагаас орой 20.00 цагийн хооронд зохион байгуулахыг зөвшөөрөв.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0