ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Эрдэнэт ШУТП-”ийн үйл ажиллагаатай танилцлаа
Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк нь 2017 онд байгуулагдсан. Хүний экологийн төв, Будгийн үйлдвэр, Гагнуурын электродын үйлдвэртэй, бичил бизнес хөгжүүлэх инкубатор төв, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус парк байгуулагдсан цагаасаа хойш буюу 2018 оноос хойш ашигтай ажиллаж байна. Тус паркийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцаж, бизнес хөгжил, тулгамдаж буй асуудлыг тодрууллаа.
Тус төвийн үйлдвэрүүдийг хувьчлах, бизнес инкубатор төвийн хүртээмж, дэд бүтэц, орчны тохижилтыг сайжруулах, судалгаа, шинжилгээний ажилтнуудын нөөц, нийгмийн асуудал, цалинг нэмэгдүүлэх, гарааны бизнест хөрөнгө оруулах эрх зүйн шийдлийг олох зэрэг асуудал тулгамдаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг ярилцаж, тодорхой санал танилцуулахаар боллоо.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.