Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Лондоны анхны цахим загварын долоо хоног болж байна

Зургадугаар сарын 12-ноос эхэлж буй Лондоны цахим загварын долоо хоногийн бүх зүйл бидний үзэж дассанаас өөр байх тул хүмүүс анхны цахим загварын долоо хоногоос юу хүлээхээ сайн мэдэхгүй байна. Лондон

Лондоны анхны цахим загварын долоо хоног болж байна
Зургадугаар сарын 12-ноос эхэлж буй Лондоны цахим загварын долоо хоногийн бүх зүйл бидний үзэж дассанаас өөр байх тул хүмүүс анхны цахим загварын долоо хоногоос юу хүлээхээ сайн мэдэхгүй байна. Лондон цар тахлын хажуугаар загвар зохион бүтээгчид, брендүүд, оюутнуудтай хамтарч ажиллан завгүй байх энэ үе нь ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал, цуглаануудтай давхцаж буй юм. Анхны цахим загварын долоо хоног уламжлалыг бодвол хэн ч үзэж болохоор, олон талаар нээлттэй зэрэг нь үүнийг загварын долоо хоног гэхээсээ илүү урлагийн наадам, санал бодлоо хуваалцах талбар болгох бололтой. Мөн ийнхүү тайзан дээр алхах моделиудыг өөдөөс нь харж үзэх боломжгүй болсон нь зарим мэргэжилтнүүдийн хувьд эргэн тойрны үзэгчдийн ярианд сатааралгүй загвар зохион бүтээгчийн ертөнцөөр төгс аялах боломж олгосон сайхан завшаан болж байна. Эргэн санавал өнгөт арьст дизайнерууд болох Бианка Сундерс эршүүд байдлын тухай өөрийн харах өнцгийг Брюс Паск, Неймэн Маркус, Николас Дали нартай хамтран психеделик жааз үзүүлбэрээ толилуулж, өөр олон улсын загвар зохион бүтээгчид ном хүртэл хэвлүүлж, нэвтрүүлэг гаргаж, кино бүтээсэн зэрэг нь энэ удаагийн загварын долоо хоногийн онцлох үйл явдлууд байв. Мөн олон улсад өрнөж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал ч загварын салбарт нөлөөлж буй нь мэдрэгдэж байна. Хөл хорионы үед хувцас хийгээд сууна гэж хэн ч төсөөлөөгүй ч загвар зохион бүтээгчид шаргуу ажиллаж, хүмүүсийг гайхшруулсан харагдана. Тухайлбал, Чарльз Жефри Loverboy коллекцоо танилцуулж, ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөнд туслахаар өнгөт арьст уран бүтээлчдийн үдэшлэг зохион байгуулжээ. Мөн Даньел Флетчер хувцаснуудаа аль хэдийнэ цахимаар худалдаалж эхэлсэн бөгөөд ашгийн 10 хувиа ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөнд хандивлахаар болсон байна. Эх сурвалж: VOGUE
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.