Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хүүхдэдээ аюулт вирусийн талаар ОЙЛГОЛТЫГ ХЭРХЭН ЗӨВ ӨГӨХ ВЭ?

Бага насны хүүхэд тань цэцэрлэг, сургуульдаа явахгүй байгаа шалтгаан, яагаад гадуур явж болохгүй, зун бүр очиж тоглодог хүүхдийн парк яагаад нээгдэхгүй байгаа талаар шалгааж байна уу. Таниас асуухгүй

Хүүхдэдээ аюулт вирусийн талаар ОЙЛГОЛТЫГ ХЭРХЭН ЗӨВ ӨГӨХ ВЭ?
Бага насны хүүхэд тань цэцэрлэг, сургуульдаа явахгүй байгаа шалтгаан, яагаад гадуур явж болохгүй, зун бүр очиж тоглодог хүүхдийн парк яагаад нээгдэхгүй байгаа талаар шалгааж байна уу. Таниас асуухгүй ч энэ талаар бодон, гайхаж байгаа гэхэд эргэлзэхгүй байна. Хүүхдэд (COVID-19) халдварт өвчний талаар өөрт нь тохирсон агуулгаар мэдээлэл өгөх нь чухал. Халдвар хэрхэн дамждаг цаашлаад өөрийгөө хэрхэн хамгаалах, гадуур явж болохгүй шалтгаан, яагаад амны хаалт зүүх ёстойг тайлбарлах хэрэгтэй. Тиймээс Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хүүхэд, өсвөр үеийнхэн маань бүгд гэртээ байгаа энэ цаг хугацаанд Дэлхийн зөн Монгол ОУБ нь Үндэсний шилдэг контент “Маамуу” цуврал анимэйшнийг бүтээгч “Монгол Контент” ХХК-тай хамтран бага насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч Мазаалайн зөвлөмж” цуврал анимэйшнуудыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаад Аврагч Мазаалай аюулт вирус болон түүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөө хүргэснийг та хүүхэдтэйгээ хамт үзэн халдварт өвчний талаар хэт их айдас төрүүлэхгүйгээр тайлбарлаж өгөөрэй.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.