Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Дэлхийн зах зээлд унаж байсан шатахууны үнэ эргэн өссөн нь Монголд хэрхэн нөлөөлөх вэ

Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын эцэс хүртэл унаад байсан шатахууны үнэ эргэн хоёр дахин өссөн байна. Монголын шатахууны компаниудын импортын жишиг үнэ болдог Сингапурын биржид 92 октантай шатахууны

Дэлхийн зах зээлд унаж байсан шатахууны үнэ эргэн өссөн нь Монголд хэрхэн нөлөөлөх вэ
Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын эцэс хүртэл унаад байсан шатахууны үнэ эргэн хоёр дахин өссөн байна. Монголын шатахууны компаниудын импортын жишиг үнэ болдог Сингапурын биржид 92 октантай шатахууны үнэ тавдугаар сарын эхний долоо хоногоос хойш өсөж, 40 сингапур долларт ойртжээ. Үнийн өөрчлөлт нь Монголд борлуулж байгаа бүтээгдэхүүний үнэд нэг сар орчмын дараа мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл ирэх саруудад шатахууны импортын үнэ өсөхөөр байна. Он гарснаас хойш дэлхий даяар газрын тосны үнэ буурснаар Монгол Улсын импортын автобензины импортын дүн оны эхний таван сард өмнөх онтой харьцуулахад 29.7 сая ам.доллароор буурсан юм. Үүнийг дагаад Улаанбаатар хотод оны эхэнд 1840 төгрөгөөр зарагдаж байсан АИ-92 автобензиний үнэ 1400 төгрөгөөс доош буураад байна. Хэдий тийм боловч Сингапурын бирж дэх үнэ нэмэгдсэнээр эргээд бага зэрэг өсөх төлөвтэй байна. Гэсэн ч “Moody's”, “Goldman Sachs” зэрэг байгууллагын тооцоолсноор гэнэтийн ноцтой үйл явдал тохиолдохгүй бол газрын тосны үнэ өмнөх оны түвшинд хүрэх боломжгүй. Тиймээс шатахууны үнэ зах зээлийн хуулиараа өмнөх оны түвшинд ойрын нэг жилд хүрэхээргүй байна. Б.ДашнямЭх сурвалж: Bloombergtv.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.