СИНГАПУРТ ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТ V САРД ӨМНӨХ САРААС 75 ХУВИАР ӨСЧЭЭ
Сингапурт орон сууцны борлуулалт тавдугаар сард өмнөх сараасаа 75 хувиар өссөн байна. Цар тахлын улмаас хөл хорио үргэлжилж байгаа энэ үед хэрэглэгчид цахим платформ ашиглан үл хөдлөх хөрөнгө хайх, үз
Сингапурт орон сууцны борлуулалт тавдугаар сард өмнөх сараасаа 75 хувиар өссөн байна. Цар тахлын улмаас хөл хорио үргэлжилж байгаа энэ үед хэрэглэгчид цахим платформ ашиглан үл хөдлөх хөрөнгө хайх, үзэх нь нэмэгджээ.
Хэдий тийм боловч тавдугаар сарын борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар доогуур байгааг Сингапурын Хот дахин төлөвлөлтийн удирдах газар мэдээллээ.
Харин БНХАУ-д орон сууцны үнийн өсөлт тавдугаар сард сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрчээ. Эдгээр нь Азийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж байгаагийн илрэл гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0