Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

ГАШУУНСУХАЙТ БООМТООР ӨДӨРТ 400-700 ГАРУЙ АВТОМАШИНААР НҮҮРС ГАРГАЖ БАЙНА

Нүүрсний экспорт бага багаар сэргэж байгаа талаар боомтууд мэдээллээ. Гашуунсухайт боомтоор сүүлийн нэг сар орчмын хугацаанд өдөрт 400-700 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа юм байна. Харин Шивээ

ГАШУУНСУХАЙТ БООМТООР ӨДӨРТ 400-700 ГАРУЙ АВТОМАШИНААР НҮҮРС ГАРГАЖ БАЙНА
Нүүрсний экспорт бага багаар сэргэж байгаа талаар боомтууд мэдээллээ. Гашуунсухайт боомтоор сүүлийн нэг сар орчмын хугацаанд өдөрт 400-700 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа юм байна. Харин Шивээхүрэн боомтоор өдөрт 450-500 орчим автомашинаар нүүрс гаргаж байна. Оны эхнээс хойш Шивээхүрэнгээр нийт 2.3 сая орчим тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 орчим хувиар бага байгааг Шивээхүрэн боомтоос мэдээллээ. Сарын үзүүлэлтээс харвал тавдугаар сард Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх сарынхаас 117 хувиар нэмэгдэж, 2.17 сая тонн болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. Хэдий тийм боловч энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.9 хувиар бага дүн ажээ. Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвтөө тусгаж өгсөн юм. Энэхүү төлөвлөгөө боломжгүй болсныг компаниудын төлөвлөгөөнд гарч байгаа өөрчлөлтөөс харж болохоор байна. эх сурвалж: bloombergtv.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.