Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

УЛИАСНЫ УНГИРЛААС ШАЛТГААЛСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА ИРЖЭЭ

Монголд дөрвөнзүйлийн улиас ургадаг. 1. Улиангар (Populus Tremula) 2. Лавр навчит улиас (Populus Laurifolia) 3. Үслиг улиас (Populus Pilosa) 4. Анхилуун улиас (Populus suaveolens) Эд бүгд Populus

УЛИАСНЫ УНГИРЛААС ШАЛТГААЛСАН  ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА ИРЖЭЭ
Монголд дөрвөн  зүйлийн улиас ургадаг.   1. Улиангар (Populus Tremula) 2. Лавр навчит улиас (Populus Laurifolia) 3. Үслиг улиас (Populus Pilosa) 4. Анхилуун улиас (Populus suaveolens)  Эд бүгд Populus төрлийн мод юм. Улиас мод нь хавар 5 дугаар сарын дунд үед цэцэглэж эхлэх ба эм улиасны үр нь унгирал хэмээх бүтэн биеэ тойрсон хөвөн нисгүүртэй, үр нь 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр боловсорч унгирал нь 10-20 хоног хийсэж үрээ цацдаг байна.        Улиасны  унгирал нь гадаргуудаа олон янзын уураг хадгалсан байдаг тул коронавирус удаан хадгалагдаж өвчин тархах нөхцөл бүрдүүлж болно. Улиасны унгирал нь коронавирусээр халдварлаагүй байсан ч гэсэн хүний хамрын салстыг цочроож, найтаахад хүргэдэг тул өвчтэй хүмүүсээс бусад хүмүүст коронавирус тархах магадлалыг нэмэгдүүлж болзошгүй байдаг байна. ОХУ-ын Сибирь орчмын зарим хотууд энэ үед даралтат усаар шүрших замаар унгиралыг модноос нь унагаах ажлыг ч мөн хийж байгаа аж.        Түүнчлэн унгирал нь уураглаг, хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд тамхины цог хаях, хүүхдүүд сонирхож шатаах зэргээс болж гал түймэр гарах аюултай.      Орхон аймгийн хэмжээнд Улиасны унгиралаас шалтгаалсан гал түймэр гарсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна.     Иймээс ААН, иргэд өөрсдийн хариуцсан ойр орчмын 50 метр талбайд цэвэрлэгээ хийх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Мэдээллийн төв 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.