Цахилгаан тоноглол сольж байна
Цахилгааны цехийн 2020 оны техник шинэчлэлийн хүрээнд“ЦРП-7 Эргэлтийн насосны станц” дэд станцын 35кВ-ын зарим цахилгаан тоноглолыгинженер, техникийн ажиллагчдынхаа хүчээр солих ажил хийгд
Цахилгааны цехийн 2020 оны техник шинэчлэлийн хүрээнд “ЦРП-7 Эргэлтийн насосны станц” дэд станцын 35кВ-ын зарим цахилгаан тоноглолыг инженер, техникийн ажиллагчдынхаа хүчээр солих ажил хийгдэж байна. Тухайлбал, хуучин гар удирдлага бүхий ЛР-35кВ хуурай салгуурыг ОХУ-ын “ЗЭТО” компанийн РГП -35кВ-ын автомат удирдлагатай хуурай салгуураар, ОД-35кВ болон богино холбогч КЗ-35кВ-ийг “Энерго Маш” компанийн ВГТ-35 кВ-ын элегазан таслуураар сольж тэдгээрийн угсралт, суурилуулалт, тохируулга, хэмжилт, туршилтын ажлыг хийх аж. 40 жил ажиллаж ашиглалтын хугацаа дууссан энэхүү тоноглолыг орчин үеийн тоноглолоор шинэчилснээр дэд станцын эрчим хүчний найдвартай ажиллагаа сайжирч аюулгүй байдал бүрэн хангагдах юм.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0