Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

NBA Тамирчид холбооныхоо шийдвэрийг хэлэлцжээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн зүгээс 2019-2020 улирлаа ирэх долдугаар сарын сүүлээр 22 багтайгаар үргэлжлүүлэн явуулах шийдвэр гаргасан билээ. Тус лигийн нэр нөлөө бүхий

NBA Тамирчид холбооныхоо шийдвэрийг хэлэлцжээ
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн зүгээс 2019-2020 улирлаа ирэх долдугаар сарын сүүлээр 22 багтайгаар үргэлжлүүлэн явуулах шийдвэр гаргасан билээ. Тус лигийн нэр нөлөө бүхий тамирчид холбооныхоо энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаа аж. Тодруулбал, Бруклин Нетс багийн супер од тоглогч Кайри Ирвин тэргүүтэй 80 гаруй тамирчин өнгөрөгч Баасан гаригт онлайнаар хуралдаж, холбооныхоо гаргасан шийдвэрийг эсэргүүцэх эсэх талаар ярилцжээ. Кайри Ирвин “Би Орландо хот руу явах саналыг дэмжихгүй. Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй санал нийлэхгүй. Би нийгэмдээ эрс шинэчлэлт хийхийн тулд байгаа бүхнээ зориулах болно” хэмээжээ. NBA 2019-2020 улирлын Орландо хотод үргэлжлүүлэн явуулахаар болсон билээ. Нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй онлайн уулзалтад тоглогчдын холбооны тэргүүн Крис Пол, дэд тэргүүн Кайри Ирвин, Кевин Дюрант, Кармело Энтони, Дуайт Ховард, Донован Митчелл, Эвери Бредли зэрэг тоглогчид байсан бол Леброн Жэймс харагдаагүй байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.