Загвар өмсөгч А.Баярцэцэг АНУ-ын томоохон компанитай гэрээ байгуулжээ
Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний шилдэг 11 оролцогчид тунан үлдэж байсан загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг АНУ-ын “CPS Management” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Түүнчлэ
Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний шилдэг 11 оролцогчид тунан үлдэж байсан загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг АНУ-ын “CPS Management” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Түүнчлэн алдарт жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Франк Сталлоне түүний хувийн зөвлөхөөр ажиллах юм байна. Харин “CSP Management” компанийн хувьд зар сурталчилгаа, кино индустриал, бүх төрлийн контент бүтээлтийн чиглэлд ажилладаг байгууллага юм.
А.Баярцэцэг одоогоор Их Британийн Эзэн хааны драмын академид суралцаж байгаа. Түүнчлэн “Хөх тавилан” УСК-ны гол дүрээрээ “Флоренцийн эмэгтэй кино уран бүтээлчдийн фестиваль”-аас “Шилдэг жүжигчин” шагнал хүртэж байсан амжилттай нэгэн.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0