Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Гэмт хэргийн тоо 14,7 хувиар буурчээ

Он гарсаар эхний таван сарын байдлаар Орхон аймагт 272 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14,7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эср

Гэмт хэргийн тоо 14,7 хувиар буурчээ
Он гарсаар эхний таван сарын байдлаар Орхон аймагт 272 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14,7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо өссөн дүнтэй гарчээ. Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдлыг архидан согтуурахтай холбоотой гэж үзэж байна. Өнгөрсөн сарын байдлаар тус цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдсэн 88 гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн газрын дуудлагын 102 утсанд өдөрт 60-70 дуудлага ирж байгааг Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэг мэдээлэв. Дуудлагын дийлэнх хувийг ахуйн хүрээний архилдалттай холбоотой дуудлага эзэлж байгаа аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.