Бизнес эрхлэгчид хөл хориог цуцлахыг шаардлаа
Бизнес эрхлэгчид цар тахлын үед үүсээд буй эдийн засгийн хямралын нөлөөг бууруулж, бизнес эрхлэгчдийг дэмжихийг Засгийн газар, Улсын онцгой комисоос дахин шаардлаа. “Бизнес эрхлэгчдийн нэгд
Бизнес эрхлэгчид цар тахлын үед үүсээд буй эдийн засгийн хямралын нөлөөг бууруулж, бизнес эрхлэгчдийг дэмжихийг Засгийн газар, Улсын онцгой комисоос дахин шаардлаа.
“Бизнес эрхлэгчдийн нэгдэл” группийн гишүүд нэгдэн бизнес эрхлэгчдийг дэмжихийг тусгасан таван зүйл бүхий шаардлагыг өмнө нь Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өргөн барьсан. Гэвч уг шаардлагыг хүлээн авсан эрх баригчид дорвитой ажил хийж, асуудлыг шийдвэрлэсэнгүй гэж бизнес эрхлэгчид үзэж байгаа аж. Мөн цар тахлын үеийн хөл хорио нэрийн дор бизнесийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулсан хэвээр байгаа атлаа улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаа хийн, иргэдтэй уулзаж байгаад бизнес эрхлэгчдийн бүлгийн 6000 гаруй гишүүн гомдолтой байгаагаа илэрхийлэв. Мөн тэд бизнесээ аврахыг хүссэн 20 мянган иргэний гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу зургадугаар сарын 15-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээ зарлалаа.
“Бизнес эрхлэгчдийн нэгдэл” группийн зохицуулагч Ж.Энхжаргалан “Бид зээл, төлбөр, татвартаа баригдаж байна. Хагас жилийн хугацаанд 100 хувь ашиг орлого буурсан. Сонгуулийн ажил, наадам зохион байгуулахaд олон нийтийг цуглуулж байгаа хирнээ бидэнд ингэж хандах нь шударга бус юм. Бүгдэд нь адил, тэгш хандаж, хөл хориог цуцлахыг шаардаж байна” гэв.
Хэрэв эрх баригчид бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ даруй авахгүй бол үргэлжлүүлэн жагсаал хийсээр байх болно гэдгээ ч илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0