Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Уулын цул тээвэрлэлт таван белазаар хүч сэлбэлээ

Энэ оны хөрөнгө оруулалт, техник шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн цехийн Технологийн тээврийн авто засварын хэсэгт шинээр ирсэн Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашиныг угсран өнгөрсөн лх

Уулын цул тээвэрлэлт таван белазаар хүч сэлбэлээ
Энэ оны хөрөнгө оруулалт, техник шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн цехийн Технологийн тээврийн авто засварын хэсэгт шинээр ирсэн Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашиныг угсран өнгөрсөн лхагва гарагт ажилд гарган хүч сэлбэлээ. Уг Белазуудыг  Технологийн тээврийн авто засварын хэсгийн хамт олон өөрсдийн хүчээр угсарч, хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээлгэн өгчээ. Шинэ Белазууд ажилд гарснаар парк ашиглалт болон техникийн бэлэн байдлын коэффициент  тодорхой хэмжээгээр өсөх бөгөөд уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг бүрэн биелүүлэх таатай нөхцөл бүрдэв. Одоогоор Ил уурхайгаас 130 тонны даацтай 31 тээврийн хэрэгсэл уулын цул тээвэрлэж байна.   Т. Батчулуун Фото: Б.Баттөгс
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.