Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Ачаа тээврийн хэсгийнхэн оны эхний хагас жилд 811 вагон зэсийн баяжмал ачна

Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг гаалийн бүрдүүлэлт хийж гадагш нь үддэг Тээвэр ложистикийн төвийн Ачаа тээврийн хэсгийнхэн Гаалийн газрын мэргэжилтнүүдтэй ажлаа д

Ачаа тээврийн хэсгийнхэн оны эхний хагас жилд 811 вагон зэсийн баяжмал ачна
Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг гаалийн бүрдүүлэлт хийж гадагш нь үддэг Тээвэр ложистикийн төвийн Ачаа тээврийн хэсгийнхэн Гаалийн газрын мэргэжилтнүүдтэй ажлаа дүгнэлээ. Тус төвийн Ачаа тээврийн хэсгийн ачаа вагон хүлээлцэгч нар төмөр замын үндсэн ажлынхаа зэрэгцээ зэсийн болон молибдены баяжмалыг экспортод гаргах гаалийн мэдүүлэг бүрдүүлэлт хийдэг. Зөрчлийн тухай хууль мөрдөх болсон энэ цаг үед хариуцлага маш өндөр гэдгийг тэд энэ үеэр онцлов. Хэрэв ачаа вагон хүлээлцэгч гаалийн бүрдүүлэлт бичихдээ үсэг, тоо, цэг таслал алдсанаас буцаалт хийсэн тохиолдолд Эрдэнэт үйлдвэрийг торгодог. Тиймээс экспортын ажилд гаалийн мэргэжилтэн зайлшгүй хэрэгтэй гэдэгт хоёр тал санал нэгддэг. Энэ асуудал уулзалтын үеэр дахин хөндөгдөв. Оны эхний хагас жилд тус хэсгийнхэн 811 вагон зэсийн баяжмал ачих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сүүлийн үед технологийн ачаа, импорт өсөх хандлагатайбайгаа аж.  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.