Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Элсэлтийн Ерөнхий шалгалтын хуваарь гарчээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долоодугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Боловсролын Үнэлгээний ТөвөөсЭЕШ-тай холбоотой дараахмэдээллийг өглөө. БҮТ-ийн Элсэлтийн болон Улс

Элсэлтийн Ерөнхий шалгалтын хуваарь гарчээ
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долоодугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Боловсролын Үнэлгээний Төвөөс ЭЕШ-тай холбоотой дараах мэдээллийг өглөө. БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат "Цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан өмнөх жилүүдийг бодоход их буюу нийт 85 шалгалтын байрыг бэлдсэн. Өмнө нь аймгийн зөвхөн төв дээр нэг цэгт шалгалт авдаг байсан бол энэ удаад 2-3 газар төлөвлөсөн. Тиймээс шалгуулагчид шалгалт өгөх төвөө сайн мэдэж аваарай.  Өмнө нь шалгуулагч бичиг баримтаа үзүүлээд шалгалтын байр руу шууд нэвтрэн ордог байсан бол энэ жил халуун хэмжих гэх мэт эрүүл мэнд, ариутгал халдваргүйтгэл хийх учраас нэвтрэхэд багагүй цаг авна. Мөн хүүхдүүд хоорондоо ойртохгүй байх тусгай зурвасуудыг бий болгсон. Нөөц анги бий болгосон ба эрүүл мэндийн хувьд хүндрэл гарсан, халуунтай гэх мэт шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тус ангид оруулж, халдвар хамгаалалтын дор шалгалтыг авна. Шалгалтын даалгаврыг ТЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа учир сэдэв даалгавар задрахгүй. Шалгалтын дүн шууд гарах ба засах процессийг дэлгэцээр шууд дамжуулан харуулна" гэлээ.  Шалгуулагчид заавал бүрдүүлэх материал: Суудлын хуваарь, Иргэний үнэмлэх Бүртгэлийн хуудас Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авчирна.  Долдугаар сарын 2-нд Монгол Улсын түүх \/10:00-11:20\/Англи хэл \/14:00-15:20\/ Долдугаар сарын 3-нд Хими \/10:00-11:40\/Газар зүй \/13:00-14:20\/Нийгэм \/16:30-17:50\/ Долдугаар сарын 4-нд Биологи \/10:00-11:20\/Математик \/14:00-15:40\/ Долдугаар сарын 5-нд Физик \/10:00-11:40\/Орос хэл \/13:00-14:20\/Монгол хэл \/16:00-17:20\/
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.