Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Далай лам тарни, сургаал болон хөгжим хослуулсан цомог гаргана

Хүн чанар, эв найрамдал, энх тайвны тухай сургаалаараа дэлхий даяар сая сая дагагчтай болсон Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц ирэх сард болох 85 насныхаа ойг тохиолдуулан хөгжимт тарни ц

Далай лам тарни, сургаал болон хөгжим хослуулсан цомог гаргана
Хүн чанар, эв найрамдал, энх тайвны тухай сургаалаараа дэлхий даяар сая сая дагагчтай болсон Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц ирэх сард болох 85 насныхаа ойг тохиолдуулан хөгжимт тарни цомог гаргахаар болжээ. Долдугаар сарын 6-нд нээлтээ хийх "Дотоод ертөнц" цомог нь 11 дуунаас бүрдэх бөгөөд 30 гаруй зэмсэг дээр тоглосон дагалдах хөгжмийн аянд Далай лам ариун тарни, сургаалыг уншсан гэнэ. Өнгөрөгч мягмар гарагт урьдчилан дэлгэсэн “Энэрэл” нэртэй дуу нь Буддын шашны хамгийн алдартай залбирлын нэг хувилбар ажээ. Таван жил бэлдэн, бэлэн болгосон энэхүү цомгийг бүтээх болсон шалтгаанаа  тэрбээр тайлбарлан “Аз жаргалын жинхэнэ эх үүсвэр бол халуун сэтгэл, бусдын төлөө санаа тавих явдал юм гэдгийг хөгжмөөр дамжуулан илүү олон хүнд хүртээх боломжтой” гэв. Буддын шашинтнуудын дунд Дээрхийн Гэгээн гэдгээрээ алдаршсан XIV Далай лам 75 гаруй жилийн турш Төвдийн шашин төрийг хослуулан барьсан оюун санааны удирдагч юм. 1959 онд Бээжингийн засаглалын эсрэг бослого гарсны дараа Далай лам Энэтхэг рүү дүрвэн зугтсан билээ. Үүнээс хойш тэрээр Гималайн Дарамсала хотод 60 гаруй жилийн турш цөллөгт амьдарч байгаа юм. Эх сурвалж: The Guardian
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.