Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

“COVID-19 ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТ БА ЭМНЭЛ ЗҮЙН МЕНЕЖМЕНТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энэ оны 4 сарын 23-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А\/259 дүгээр тушаалаар “Коронавируст \/COVID-19\/ халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэл зүйн менежмент” сэдвээр эрүүл мэндийн ажилтнуудад

“COVID-19 ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТ БА ЭМНЭЛ ЗҮЙН МЕНЕЖМЕНТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Энэ оны 4 сарын 23-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А\/259 дүгээр тушаалаар “Коронавируст \/COVID-19\/ халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэл зүйн менежмент” сэдвээр эрүүл мэндийн ажилтнуудад чиглэгдсэн сургалтыг 21 аймагт зохион байгуулах тушаал гарсан билээ.  Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх үүднээс ЭМЯ-ны Сувилахуйн тусламж үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн С.Алтанбаганаар ахлуулсан  ЭМЯ-ны мэргэжилтэн, АШУҮИС-ийн багш нараас бүрдсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт ирж 3 хоног ажиллалаа. Энэ хугацаандаа Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн тусгай мэргэжлийн 20 орчим хүнийг сургагч багшаар бэлтгэсэн байна.  Өнөөдөр тэд аймгийн Засаг дарга А.Түвшинжаргалтай уулзаж COVID-19-ийн үед аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.  ЭМЯ-аас ирсэн энэхүү сургалтын баг өнөөдөр Жаргалант суманд ажиллаад буцна.    Мэдээллийн төв
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.