БОТСВАНА УЛСЫН АГУУЛАХ ДАХЬ ОЧИР ЭРДЭНИЙН НӨӨЦ НЭМЭГДСЭЭР БАЙНА
Очир эрдэнийн олборлолтоор тэргүүлдэг Ботсвана улсад агуулах дахь үнэт чулууны нөөц нэмэгдсээр байна. Дийлэнх уурхайг эзэмшдэг “De Beers” компани хоёрдугаар сараас хойш бараг борлуулалт хи
Очир эрдэнийн олборлолтоор тэргүүлдэг Ботсвана улсад агуулах дахь үнэт чулууны нөөц нэмэгдсээр байна. Дийлэнх уурхайг эзэмшдэг “De Beers” компани хоёрдугаар сараас хойш бараг борлуулалт хийж чадаагүй ажээ.
Гол өрсөлдөгч оросын “Alrosa”-ийн ч борлуулалт огцом унажээ. Үнэт эдлэлийн салбарыг хэдэн сар царцаасан хориг аажмаар зөөлөрч, эдийн засаг хэвийн ажиллагаандаа орж байгаа ч “De Beers”-д том хүндрэл тулгарсан хэвээр байна. Агуулахад хуримтлагдсан хэдэн тэрбум ам.долларын үнэт чулуугаа яаж үнийг нь унагалгүй зах зээлд нийлүүлэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн саруудад үнэт эдлэлийн дэлгүүрүүд үүдээ барьж, өнгөлгөө зүсэлт хийдэг Энэтхэгийн урчууд хөл хорионд орсон юм. Худалдан авагчид чулууг барьж, үзэх боломжгүй болсноор “De Beers”-ийн борлуулалт зогсжээ. Үүний улмаас дэлхийд тэргүүлэх очир эрдэнэ олборлогчдын агуулахад 3.5 тэрбум ам.долларын илүүдэл нөөц байна. Оны эцэс гэхэд энэ дүн 4.5 тэрбум ам.доллар хүрч болзошгүй байгааг “Gemdax”-ийн тооцоонд тусгажээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0