УЛСЫН ТӨСӨВ 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРЧЭЭ
Оны эхний таван сард улсын төсөв урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Цар тахлаас үүдсэн хилийн хязгаарлалт, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаатай холбоотойгоор уул уурха
Оны эхний таван сард улсын төсөв урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
Цар тахлаас үүдсэн хилийн хязгаарлалт, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаатай холбоотойгоор уул уурхайн экспортын орлого огцом буурсан саруудад төсвийн нөхцөл байдал огцом муудлаа. Тухайлбал: өнгөрсөн оны эхний таван сард төсөв 146.1 тэрбум төгрөгийн ашигтай гарч байжээ. Ялангуяа 2016 онд улсын төсөв 3.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байх үед төсөв оны эхний таван сард ийм өндөр хэмжээний алдагдалтай гарч байгаагүй юм.
Харин төсвийн зарлага 4.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өсжээ. Үүнд урсгал зардал 27.3 хувиар, хөрөнгийн зардал 57.6 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Мөн татварын орлого 15 орчим хувиар буурч, 3.1 их наяд төгрөг болжээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0