Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Премьер лигийн тоглогч, дасгалжуулагчид маск зүүх шаардлагагүй

Английн Премьерлигдахин эхлэх болсонтой холбоотой тоглолтынүеийнжурам, төлөвлөгөөг танилцууллаа. Үүний дагуу тоглогч, дасгалжуулагчид цэнгэлдэх хүрээлэнд маск зүүх шаардлагагүй аж. Мөн тоглогчид талб

Премьер лигийн тоглогч, дасгалжуулагчид маск зүүх шаардлагагүй
Английн Премьер лиг дахин эхлэх болсонтой холбоотой тоглолтын үеийн журам, төлөвлөгөөг танилцууллаа. Үүний дагуу тоглогч, дасгалжуулагчид цэнгэлдэх хүрээлэнд маск зүүх шаардлагагүй аж. Мөн тоглогчид талбайд нус, цэр, шүлсээ хаяж болохгүй бөгөөд гоолын баяр тэмдэглэхдээ хоорондоо зай барих ёстой. Бөмбөг зөөгч хүүхдүүд байхгүй тул талбайн хажууд байрлуулсан бөмбөгнүүдийг сольж ашиглана.  Лигийн эхний тоглолт зургаадугаар сарын 17-нд Астон Вилла, Шеффилд Юнайтед клубүүдийн хооронд болно.  Германы лиг дахин эхлэх үед сэлгээний тоглогч, дасгалжуулагчийн багийн ажилчид маск зүүх журамтай байв. Харин Премьер лигт тоглогчид хувцас солих өрөө, сэлгээний суудалд хүртэл маск зүүх шаардлагагүй бол дөрөв дэх шүүгч болон эмч нар зүүх аж. Эхний тоглолтын өмнө тоглогч, ажилчид нэг минут чимээгүй зогсож, коронавирусийн улмаас нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлэх ба эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлсэн бичиг бүхий цамц өмсөх аж.  Гуравдугаар сарын 13-наас хойш завсарласан лиг дуусахад 92 тоглолт дутуу байгаа юм. Эх сурвалж: BBC
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.