Цар тахлын улмаас Америкт 40 сая хүн ажилгүй болжээ
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Америкийн 1.5 сая иргэн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ илгээсэн талаар тус улсын Сангийн яамнаас мэдээллээ. Коронавирусийн халдвартай холбоотойгоор хязгаарлалтын
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Америкийн 1.5 сая иргэн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ илгээсэн талаар тус улсын Сангийн яамнаас мэдээллээ.
Коронавирусийн халдвартай холбоотойгоор хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээс хойш АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийн тоо 40 саяд хүрсэн байна. Ингэснээр цар тахлын улмаас 40 сая америкчууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн талаар ВВС мэдээллээ.
Зочид буудал, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт ажилладаг хүмүүс хамгийн ихээр ажлын байраа алдсан байна. Дэлхийн II дайны дараах Америкт маш олон хүн ажилгүй болж тус улсын түүхэнд хар толбо үлдээж байсан бол коронавирусийн улмаас үүссэн ажилгүйдлийн тоо тухайн үеийнхээс 20 дахин их байгаа аж.
“IGM Economic Experts Panel”- шилдэг эдийн засагчид, шинжээчдийн дунд “Халдвар дахин сэргэх магадлал өндөр хэвээр байгаа энэ үед хөл хориог сулруулах нь эдийн засагт илүү их хохирлыг авчрах уу?” гэсэн санал асуулгад АНУ-ын эдийн засагчдын 80 хувь нь санал нэгдсэн бол Eвропын шинжээчдийн 65 хувь нь санал нэгджээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0