Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

МҮОХ-ны Ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр нэр дэвшжээ

УИХ-ын сонгуультай давхцаж бас нэг сонгууль удахгүй болох юм байна.Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооны даргын сонгууль удахгүй болох ажээ. Тус хорооны Ерөнхийлөгчид олимпын Монголын анхны ав

МҮОХ-ны Ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр нэр дэвшжээ
УИХ-ын сонгуультай давхцаж бас нэг сонгууль удахгүй болох юм байна.Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооны даргын сонгууль удахгүй болох ажээ. Тус хорооны Ерөнхийлөгчид олимпын Монголын анхны аварга Н.Түвшинбаяр  нэр дэвшээд байгаа юм байна. Өмнөх Ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өнгөрсөн жилийн аравдугаар сард өгсөн юм. Дараагийн Ерөнхийлөгчөө сонгох хурал уг нь энэ оны эхээр болох байсан ч шинэ коронавирусээс шалтгаалж хурал нь хойшлоод байсан юм. Тэгвэл МҮОХ-ноос өгч буй мэдээллээр хөл хорионоос болж хурлаа онлайн байдлаар хийх хувилбарыг хэлэлцэж байгаа юм байна. Олимпын ууган аваргын хувьд Монголдоо олимпизмын үзэл санааг хөгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан, Ерөнхийлөгч болвол үүнээс ч ихийг хийж чадна гэж спортын хамт олон нь үзэж байгаа аж.  эх сурвалж :isee.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.