ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН VI САРЫН ДУНДАЖ ҮНЭ
Экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний зургаадугаар сарын үнийн дунджийг Сангийн яам гаргасан байна. Өмнөх сартай харьцуулахад дийлэнх металл, төмрийн хүдэр, баяжмалын үнийг нэмж тооцоолс
Экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний зургаадугаар сарын үнийн дунджийг Сангийн яам гаргасан байна. Өмнөх сартай харьцуулахад дийлэнх металл, төмрийн хүдэр, баяжмалын үнийг нэмж тооцоолсон бол нүүрсний экспортын үнийг бууруулжээ. Харин жоншных хэвээрээ байна. Зэсийн үнийг өмнөх сарынхаас дөрөв орчим хувиар нэмэгдүүлж, 5233.8 ам.доллар гэж тооцоолжээ. БНХАУ-ын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд идэвхжиж, металлын эрэлт нэмэгдэх төлөвтэй байна гэж үзсэн учир “Goldman Sachs” зэсийн үнийн таамгаа нэмэгдүүлсэн байна. Сангийн яам цайрын үнийг мөн л дөрөв орчим хувиар нэмж, тонн тутамд нь 1963.39 ам.доллар гэж тооцоолсон байна. Төмрийн хүдрийн үнийг 12 хувиар нэмж, тооцоолжээ. 56 хувийн агууламжтай төмрийн хүдрийн үнэ тонн тутамдаа 73 ам.доллар, 60 хувийг агуулгатай нь 84.46 ам.доллар гэж үзжээ. Бразилд цар тахал эрчимжиж, төмрийн хүдрийн голлох уурхайнуудын нийлүүлэлт тасалдаж эхлээд байна. Үүнээс үүдэж БНХАУ-ын зах зээлд төмрийн хүдрийн үнэ өсөх хандлагатай болоод байгаа юм. Харин нүүрсний үнэ ерөнхийдөө буурсан байна. Тухайлбал: боловсруулаагүй коксжих нүүрсний үнийг тонн тутамд нь 106.33 ам.доллар гэж үзжээ. Энэ нь өмнөх сарынхаас долоон хувиар бага байгаа аж. Боловсруулаагүй сул коксжих нүүрсний үнийг мөн л долоо орчим хувиар бууруулж, 69.05 ам.доллар гэж тооцоолжээ. Баяжуулсан коксжих нүүрсний экспортын үнийг хоёр орчим хувиар бууруулж, 115.83 ам.доллар гэж тооцоолжээ. Жоншны зургаадугаар сарын экспортын үнэд өмнөх сараас өөрчлөлт ороогүй хэвээр байна. Жоншны баяжмалын үнэ агууламжаасаа хамаараад 377-385 ам.доллар, хайлуур жоншны хүдэр, баяжмалын үнэ 264-324 ам.долларын хооронд байна. Монгол Улс жоншоо БНХАУ, ОХУ-ын зах зээлд гаргадаг. ОХУ-д цар тахлын идэвхжил буураагүй хэвээр байгаа боловч эдийн засаг дахь хөл хорио, хязгаарлалтуудаа сулруулж эхлээд байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0