Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Нийгмийн даатгалын сангийн орлого 1.9 хувиар буурч, зарлага 17 хувиар өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний таван сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.4 (1.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин з

Нийгмийн даатгалын сангийн орлого 1.9 хувиар буурч, зарлага 17 хувиар өсжээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний таван сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.4 (1.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин зарлага 1.1 их наяд тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.9 (17.7%) тэрбум төгрөгөөр өслөө. Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 171.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 129.8 (17.3%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 31.8 (2.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний таван сард 89.2 мянган хүн хамрагдсаны 62.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 37.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 5 сард 36.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 8.2 (29.4%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.