Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Монголын паралимпын тамирчид япончуудын хандиваар нутаг буцахаар болжээ

Японд хамтарсан бэлтгэл хийж байсан Монголын паралимпын тамирчид цар тахлын улмаас тус улсад хөл хорионд орсон юм. Манай тамирчид Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж тэндээсээ Арабын нэгдсэн Эмир

Монголын паралимпын тамирчид япончуудын хандиваар нутаг буцахаар болжээ
Японд хамтарсан бэлтгэл хийж байсан Монголын паралимпын тамирчид цар тахлын улмаас тус улсад хөл хорионд орсон юм. Манай тамирчид Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж тэндээсээ Арабын нэгдсэн Эмиратыг зорьж олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөөд байлаа. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хаашаа ч явах боломжгүй болж, Японд амьдарч байгаа юм. Харин маргаашийн чартер нислэгт багтаж дөрвөн сарын дараа эх орондоо ирэхээр болжээ. Манай паралимпын тамирчдын нутаг буцах зардлыг Японы Шизүока мужийн Яэзү хотын Засаг даргын Тамгын газар болон ард иргэд хандив цуглуулан гаргаж өгчээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.