Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Жүжигчин Э.Алдар шинэ хүнээ өлгийдөн авчээ

"Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар аав болжээ. Гэргийг н.Хулан гэдэг бөгөөд хосууд бяцхан гүнжтэй болсон байна. Баярт мэдээгээ фэнүүддээ фэфсбүүк хуудсаараа дамжуулан дуулгалаа. Хошин урлаг

Жүжигчин Э.Алдар шинэ хүнээ өлгийдөн авчээ
"Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар аав болжээ. Гэргийг н.Хулан гэдэг бөгөөд хосууд бяцхан гүнжтэй болсон байна. Баярт мэдээгээ фэнүүддээ фэфсбүүк хуудсаараа дамжуулан дуулгалаа. Хошин урлагийн “Маск” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан жүжигчин Э.Алдар “Фантастик” продакшнаар овоглох болсноор олон ч уран бүтээлд гол болон туслах дүрд тоглож яваа нэгэн. “Зүрхний хилэн" түүхэн уран сайхны киноны Дүгэрийн дүрээрээ илүүтэй танигдсан. Тэрбээр өмнө нь гэр бүл зохиоход хариуцлагатай хандах ёстой. Цаг нь ирэхэд хариуцлагатай хань, сайн аав байх болно хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн "Олон жил найзалж бие биенээ таньсан тохиолдолд гэр бүл салахгүй бат бөх байна. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд хүнийг сайн танитлаа юманд яарах хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг баталгаажуул. Төрүүлж, өсгөсөн аав, ээжийнхээ амьдралыг мөн баталгаажуулах хэрэгтэй. Түүний дараа өөрийнхөө амьдралыг босгох ёстой шүү” хэмээн захиж байжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.