Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Орхон аймаг: Гурван нэр дэвшигчийг дугуйлсан саналын хуудас хүчинтэй

Орхон аймгийн Сонгуулийн хорооноос цаг үеийн мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хороонд сонгогчдын саналын хуудас хэвлэгдэж эхэлжээ. Тун удахгүй манай аймагт саналын хуудас, санал тоолох автомашин ир

 Орхон аймаг: Гурван нэр дэвшигчийг дугуйлсан саналын хуудас хүчинтэй
Орхон аймгийн Сонгуулийн  хорооноос цаг үеийн мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хороонд сонгогчдын саналын хуудас хэвлэгдэж эхэлжээ. Тун удахгүй манай аймагт саналын хуудас, санал тоолох автомашин ирэх аж. Аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Соёлчхүү “Ковид 19 цар тахлын үед болж байгаа Улсын их хурлын ээлжит сонгуулийн санал өгөх өдөр сонгогчид хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэйг сануулав. Тухайлбал, санал тоолох төхөөрөмжинд сонгогчид саналаа өгөхдөө дэмжиж байгаа гурван хүний нэрийг дугуйлна. Хэрэв нэг эсвэл хоёр хүнийг, гурваас илүү нэр дэвшигчийг дугуйлвал, автоматаар буцаагдана. Цар тахлын үед хэрэгжүүлэх дүрэм зааврын дагуу гар ариутгах, хүн хоорондын зай барих зэрэгт цаг хугацаа  шаардана. Сонгогчид буруу дугуйлж буцааснаар дахин хугацаа шаардах болно. Орхон аймаг гурван мандаттай тойрог. Тиймээс гурвыг дугуйлснаар саналын хуудсыг  уншиж, саналын хуудас хүчинтэй болно” гэж тайлбарлав. Орхон аймагт 38 хэсгийн хороо ажиллаж байна. Иргэд харьяа хэсгийн хорооны байранд цахим үнэмлэхтэйгээ очин сонгогчдын нэрсийн жагсаалттай тулгалт хийх шаардлагатай юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.